МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ХАНГАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР
Ажлын байрны нэр: БАРИЛГЫН ИНЖЕНЕР
Орон тоо: 1 /Үндсэн/
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Барилгын инженер, архитектор
Мэргэшил: Зэрэгтэй төсөвчин
Туршлага:
- Мээргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх
Ур чадвар:
- Компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай байх;
- Монгол хэлний найруулан бичих чадвартай байх;
- Ачаалал даах чадвартай байх;
- Хариуцлагатай, шуурхай байх;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
- Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;
Гүйцэтгэх үүрэг:
- МУИС-ийн барилга байгууламжийн ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах, барилгын төлөв байдалд үзлэг хийж, аюулгүй байдлыг тодорхойлох, засвар, үйлчилгээг тогтмол хийлгэх,
- Шинэ барилга байгууламжийг төлөвлөх, зураг төсвийн болон угсралтын ажлын даалгавар боловсруулах, ажил эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх
- Их болон урсгал засварын төлөвлөгөө боловсруулах, ажлын төсөв зохиох батлуулах, их болон урсгал засварын ажлын гүйцэтгэл, ажлын явц, чанар, төсөвт өртөгт хяналт тавьж, доголдлыг арилгуулах, тайлан мэдээ гаргах, бичиг баримтын бүрдүүлэлт хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, тайлагнах;
- Барилгын ажилчдыг өдөр тутмын удирдлагаар хангаж, хууль тогтоомж, стандарт, норм дүрмийг мөрдөх, дүрэм, журам, удирдлагын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх;
- Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, аюул ослоос урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх;
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын)
- Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл: 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 09 дүгээр сарын 12-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1131