Шанхайн Жиао Тонг Их Сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Share Button

МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг БНХАУ-ын Шанхайн Жиао Тонг Их Сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад МУИС-ийн зүгээс ректор, профессор Б.Очирхуяг, Хөрөнгө оруулалтын газрын дарга, дэд профессор Д.Бадмаанямбуу, Хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Г.Наргил нар оролцсон бол Шанхайн Жиао Тонг Их Сургуулийн талаас Инновацын төвийн захирал ноён Chengliang Yin орчуулагчийн хамт оролцов.

Уулзалтын эхэнд ректор Б.Очирхуяг хоёр их сургуулийн харилцаа нь цаашид зөвхөн академик түвшинд төдийгүй хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэж, хамтын ажиллагаагаа баталгаажуулан гэрээ, санамж бичиг байгуулах санал дэвшүүлэв.

Ноён Chengliang Yin Шанхайн Жиао Тонг Их Сургууль болон олон улсын түншлэлүүдийнхээ талаар товч танилцуулж, “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд МУИС-тай судалгаа, сургалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сонирхлоо илэрхийлэв.

Талууд байгаль орчны үнэлгээ, олон улсын эрх зүй, эдийн засаг, автоматжуулалт, хиймэл оюун ухаан болон хиймэл дагуулын чиглэлээр хамтарсан судалгаа, оюутан, судлаач солилцооны боломжийг тодорхойлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар