“Биотехнологи бидний ирээдүй” сэдэвт лекц, Биотехнологийн 2-р олимпиад боллоо

Share Button

МУИС-ийн ББС-ийн Биохими, биоорганик химийн тэнхим, Оюутны  “Probe”Биотехнологийн клубээсзохион байгуулсан “Биотехнологи бидний ирээдүй” сэдэвт лекц, Улсын Биотехнологийн 2-р олимпиад 2013 оны 4-р сарын 5-6-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Олимпиадыг хамтран зохион байгуулагчаар Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яамны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо ба Биоаюулгүй Байдлын Чадавхийг Бэхжүүлэх Төсөл,ТЭСО Корпараци, Монхимо ХХК, ББС-ийн Биотехнологийн ангийнанхны төгсөлтийнхөн оролцлоо.

Биотехнологийн шинжлэх ухааны чиглэлээр Монгол улсад мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн эрдэмтэн багш нар, залуусудлаачид, оюутнуудтай туршлага солилцож, Биотехнологийн шинжлэх ухааны хөгжлийн түвшин, цаашдын чиг хандлага,  ирээдүйн зорилтын талаарх мэдээллийг оюутнуудад олгож, тэдгээрийн хүсэл сонирхлыг энэ зүгт хандуулах зорилгоор энэхүү олимпиад, лекцийг уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн хувьд онолын мэдлэг шалгах шалгалтаас гадна 4-р ангийн оюутнуудын дунд Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулснаараа онцлог болж өнгөрлөө.

Хөтөлбөрийн хүрээнд  Оюутны  “Probe”Биотехнологийн клубээс зохион байгуулан 3-р сарын 25-наас 4-р сарын 6-ны хооронд  нийт40 гаруй ЕБС-уудад мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгуулж, сурагчдад биотехнологийн талаар мэдлэг олгон таниулан сурталчлах үйл ажиллагаа хийгдлээ.

ЭШХ 1“Биотехнологи бидний ирээдүй” сэдэвт Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 4-р сарын 5-нд МУИС-ийн 1- р байрны дугуй зааланд зохион байгуулагснаас МУИС, ХААИС, ЭМШУИС-ийн нийт 14 оюутан оролцсоноос:

I  байранд ЭМШУИС- ийн УАС-ийн оюутан Э.Нанжид, Б.Үүрцайх, Б.Цэрэнбат нарын “Интрамедулар остеосинтез хийгдсэн ясны хугарлын загварт “Жонш-5″ найрлагын үзүүлэх нөлөөг судалсан үр дүнгээс” сэдэвт хэлэлцүүлэг;

II  байранд МУИС-ийн ББС-ийн оюутан П.Наранцэцэг “Хүнсний мөөгийг нутагшуулан тариалах тохиромжтой тэжээлийн орчинг сонгох” сэдэвт хэлэлцүүлэг;

III байранд МУИС-ийн ББС-ийн оюутан Л.Дагвасамбуу “Туршилтын амьтанд үүсгэсэн арьсны ил шархлаанд зарим нийлмэл жоруудын үзүүлэх нөлөөг харьцуулан судалсан дүн” сэдэвт хэлэлцүүлэг тус тус шалгарч алт, мөнгө хүрэл медаль, өргөмжлөл мөнгөн шагнал хүртлээ.

Эрдэм шинжилгээний хурлын тусгай байранд ХААИС-ийн БНМС-ийн оюутан М.Адъяасүрэнгийн  “Хүний папиллома вирусыг полимеразын гинжин урвалаар илрүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгшалгарлаа.олимпиад

“Биотехнологийн 2-ролимпиад” –ын онолын мэдлэг шалгах тестийн шалгалтанд  МУИС, ШУТИС, ХААИС, ЭМШУИСийн 151 оюутан оролцсоноос:

–       I  байранд МУИС-ийн ББС-ийн III дамжааны оюутан П.Мишээл

–       II  байранд МУИС-ийн ББС-ийн III  дамжааны оюутан Ц.Билгүүн

–       III байранд МУИС-ийн ББС-ийн I дамжааныоюутан С.Машбаяр

–       Тусгай байранд ЭМШУИС-ийн II дамжааны оюутан А. Даваасүрэн

–       Тусгай байр МУИС-ийн ББС-ийн II дамжааныоюутан Б. Долгормаа

Уг олимпиадад их дээд сургуулийн оюутнуудаас гадна Мон-Туркахлахсургууль, БЭЛАС, Оюуны нахиа, Шинэ Монголахлах сургуулиуд, ЕрөнхийБоловсролын 1, 4, 21, 16, сургуулийннийтахлах ангийн нийт 40 сурагчид оролцсоноос тестийн шалгалтанд хамгийн өндөр оноо авсан  2 сурагчдад тусгай байрын шагнал гардууллаа.

– Тусгай байр 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Э. Очирсаран

-Тусгай байр Монтурк сургуулийн 11-р ангийн сурагч Д. Билгүүн  нар эзэллээ.

лекц

Олимпиадын хүрээнд  “Монголын биотехнологийн шннжлэх ухааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт лекц зохион байгуулагдажШинжлэх Ухааны Докторакадемич Ц.Оюунсүрэн (ШУА-ийн Биологийн Хүрээлэн), ШУ доктор Б.Буянчимэг (Ургамал Хамгааллын Хүрээлэн), ДокторБ.Болдбаатар (Мал Эмнэлгийн Хүрээлэн), Доктор Г.Төрмөнх (ШУТИС-ийн ХИБС),Д. Арвинбаяр (Монголын Биотехнологийн Нийгэмлэг),О.Билгүүн (БОНХЯамны Био-аюулгүй байдлыг хангах үндэсний хороо ), Доктор Б.Баярмаа (ХААИС-ийн ШУЗ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга) нар хүрэлцэн ирж оюутан сурагчдад лекц уншлаа.

лекц 2шагнал

Энэхүү олимпиадыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн ивээн тэтгэгч, хамтран ажиллагч, дэмжигч байгууллагуудад болон идэвхтэй оролцсон нийт оюутан сурагчиддаа талархал илэрхийлье.

 МУИС-ийн ББС-ийн Биохими. Биoорганик химийн тэнхим

“Probe” Oюутны клуб

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар