“МУИС – Манлайлал – Шилжилтийн үе дэх чадавхын хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний цуврал XIV хурлын хүндэт зочдыг хүлээн авч уулзлаа

Share Button

МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн захирал Проф. Др. С. Мөнхбат болон Нийтийн удирдлагын тэнхимийн хамт олон “МУИС – Манлайлал – Шилжилтийн үе дэх чадавхын хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний цуврал XIV хурлын хүндэт зочдыг 2025 оны 10 сарын 9-ний өдөр хүлээн авч уулзан, талархал илэрхийлж, хурлын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.

Жилээс жилд хүрээ, хамрах цар хүрээ нь тэлж буй уг олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ жил “Төрийн удирдлага – Ирээдүйд” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол Улс, ХБНГУ, АНУ, БНХАУ, Япон, БНСУ, Пакистан, Камбож зэрэг 8 улсын эрдэмтэн, судлаачид оролцож байна.

Мөн уг уулзалтын үеэр ХБНГУ-ын Шпайерын Төрийн удирдлагын их сургуулийн ректор, Проф. Др. Холгер Мюленкамп болон МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн захирал Проф. Др. С.Мөнхбат нар хоёр сургуулийн хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулж гарын үсэг зурлаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар