2013.04.11-нд МУИС-ийн 5-р байрны 407 тоот танхимд БНСУ-ын “Алтангадас сан”-гаас МУИС-ын оюутан, магистрант, докторант нарт тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
Уг ёслолын ажиллагаанд МУИС-ийн захирал А.Галтбаяр, ГХСС-ийн захирал Д. Бадмаанямбуу, дэд захирал Д. Сайнбилэгт нар, “Алтангадас сан”-гийн дэд тэргүүн Чэ Сон ху, БНСУ-ын Үндэсний Чуулганы гишүүн асан Жөн Жан сон, Үндэсний Чуулганы гишүүн Чөн Ыи ён нар хүрэлцэн ирж, оюутан залууст тэтгэлэг гардуулав. Өнгөрсөн жил МУИС-ийн, сурлага хөдөлмөрөөрөө шалгарсан 33 оюутанд тус сангаас тэтгэлэг олгосон бол энэ удаад нийт 47 оюутанд тэтгэлэг олгов.
Энэхүү тэтгэлэгийг ГХСС-ийн 30 оюутан, мөн 5 магистрант 4 докторантад, МУИС-ийн Оюутанд Үйлчлэх Төвөөс НШУС-ийн 1, МТС-ийн 2, ЭЗС-ийн 2, Улаанбаатар Сургуулийн 1, МХСС-ийн 1, ГГС-ийн 1 оюутанд тус тус олгосон байна.