Цөмийн эрчим хүчний хөгжлийн энхийн төлөвийн талаар олон нийтийн лекцэд урьж байна

Share Button

ОХУ-ын “Росатом” корпорацын дэмжлэгтэйгээр тус улсын их дээд сургуулиудад цөмийн энергийн чиглэлээр суралцаж буй гадаадын оюутнууд МУИС-ийн оюутнуудад зориулан туршлага хуваалцах лекц уншина.

Энэхүү лекц 2019 оноос “Росатом” корпорацын санаачилга, дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй олон улсын хэмжээний “Цөмийн энергийн элч нар” төслийн хүрээнд явагдана.

Цөмийн энергийн элч нар “Росатом” корпорацын хамтрагч их, дээд сургуулиудын оюутнуудаас бүрдсэн нийгэмлэг бөгөөд инженерийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, мөн ОХУ-д цөмийн болон түүнд холбогдох мэргэжлээр дээд боловсрол эзэмших боломжийг сурталчлан ажилладаг ажээ.

Лекц 2025 оны 11 дүгээр сарын 12-ны (Лхагва гараг) 11:00 цагаас МУИС-ийн 1-р байрны 320 тоот хурлын өрөөнд явагдана.

Лекц орос, англи хэлээр монгол орчуулгатай явагдана.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар