МУИС-ийн шилдэг оюутнуудад зориулсан Mitsubishi UFJ Foundation Scholarship-ийн тэтгэлэг зарлагдлаа.
Тэтгэлгийн зорилго: Хоёр улс хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд оюутнуудын идэвх санаачилгыг нэмэгдүүлж, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулах.
Тэтгэлэг хүлээн авагчийн тоо: 6 суралцагч
Тэтгэлгийн хэмжээ: 1200 ам.доллар /нэг оюутанд/
Тэтгэлгийн нөхцөл: Уг тэтгэлэг нь хичээлийн жилд нэг удаа олгоно. Гаргасан амжилт, ахиц дэвшлийг харгалзан сургуулийн сонгон шалгаруулах ажлын хэсгийн хүсэлтээр өмнө жил авсан суралцагч дахин 1 удаа үргэлжлүүлэн хүсэлт өгөх боломжтой бөгөөд тэтгэлгийн хугацаа 2 жилээс хэтрэхгүй байна.
Суралцагчид тавигдах шаардлага:
- Бакалаврын идэвхтэй суралцаж буй III, IV түвшний суралцагчид
- Голч дүн 3,0 ба түүнээс дээш байх
- Суралцах чадвар, идэвх санаачилгаа илтгэн харуулсан 3,4-р түвшний бакалаврын хөтөлбөрийн суралцагч байх
- Ирээдүйд Японтой холбоотой ажиллах сонирхолтой
- Япон хэл сонгон судалсан буюу Япон хэл, соёл, урлаг, уран зохиол судалдаг
- Магистр эсвэл докторын сургалтаар Японд сурах төлөвлөгөөтэй
- Сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй.
Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
- Хүсэлт гаргах анкет (загварын дагуу, англиар шивсэн байх) татах
- Сурлагын дүнгийн албан ёсны тодорхойлолт-англи, монгол хэл дээр (ТҮЦ машинаас авсан байх)
- Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар (оюутан байх үеийн амжилт, япон хэл судалсанг нотлох гэрчилгээний хуулбар нэмэлтээр оруулна.)
Материал хүлээн авах хугацаа: 2025 оны 11 дүгээр сарын 24-ны 12:00 цаг хүртэл сиси системээр бүртгүүлж мөн бүрдүүлсэн бичиг баримтын эх хувийг МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төв байрны 306 тоот өрөө, Оюутны хөгжлийн газарт хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна. Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүйг анхаарна уу. Мэдээлэл авах утас: 77307730-1514, enkhtaivan_ts@num.edu.mn
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

