Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон МУИС-ийн багш, судлаач, оюутнуудад зориулан хүндэтгэлийн лекц тавих гэж байна.

Хоёр улсын харилцаа өнгөрсөн 35 жилийн хугацаанд найрсаг нөхөрлөл, харилцан итгэлцэл, хамтын хөгжилд тулгуурлан өргөжин хөгжиж ирсэн бөгөөд өнөөдөр боловсрол, соёл, эдийн засаг, технологи, хүмүүнлэгийн салбарт олон талт хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байна.
Элчин сайд Чой Жин Вон энэхүү лекцээр хоёр орны харилцааны түүхэн хөгжил, хамтын ажиллагааны гол чиглэлүүд болон цаашдын хамтын ажиллагааны ирээдүйн төлөв, шинэ боломжуудын талаар өөрийн үзэл бодол, дипломат туршлага дээр үндэслэн хуваалцах юм.
Лекц нь Монгол–Солонгосын харилцааны ач холбогдлыг гүнзгий ойлгох, хоёр орны ирээдүйн хамтын хөгжлийн тухай хэлэлцүүлэх үнэ цэнтэй боломж байх болно.
Хаана: МУИС, Хичээлийн 1-р байр, Эрдмийн танхим (Дугуй заал) Хэзээ: 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр (Мягмар гараг), 14:00–15:20 цаг Хэл: Солонгос хэлээр, монгол орчуулгатай
Лекцийн хамрах хүрээ: МУИС-ийн багш, судлаач, оюутнууд
Зохион байгуулагч: Монгол Улсын Их Сургууль, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ
МУИС-ийн багш, оюутан, судлаач та бүхнийг хүрэлцэн ирж, идэвхтэй оролцохыг урьж байна.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

