Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулна

Share Button

МУИС-ийн Оюутны хөгжлийн газар, Монос ХХК-тай хамтран 2025 оны 11 сарын 24, 25-ны өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд МУИС-ийн эмнэлэг болон Багш оюутны хөгжлийн төвийн 5 давхарт эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгөөр мэргэжлийн эмч нар ясны сийрэгжилт, эрдэс витамины түвшин болон биеийн индексийг тусгай аппаратын тусламжтайгаар үнэ төлбөргүйгээр үзнэ.

Мөн өдөрлөгийн үеэр нэмэлт төлбөртэй арьс оношилгоо, хэвлийн эхо үзлэг, хелико бактерийн түргэвчилсэн шинжилгээ, шүдний эмчийн үзлэг эмчилгээ, уламжлалтын эмчийн үзлэг, зөвлөгөөнд хамрагдах боломжтой.

Суралцагч, багш ажилтан та бүхнийг тус өдөрлөгт хүрэлцэн ирж, идэвхтэй хамрагдахыг урьж байна.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар