Ажлын байрны нээлттэй өдөрлөг боллоо

Share Button

МУИС-ийн Оюутанд Үйлчлэх Төв нь МУИС- ийн төгсөгчдийг ажлын байранд шууд зуучлах, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудад МУИС-ийн төгсөгчдөөс хүний нөөцөө бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, оюутнуудыг байнгын болон зуны амралтаар хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “JOB FAIR” өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

IMG_0112Өнгөрсөн баасан гарагт энэхүү өдөрлөгийг Монгол Япон төвийн их танхимд зохион байгууллаа. Өдөрлөг дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа ба өмнөх жилүүдэд Улсын хөдөлмөрийн төв бирж, Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран зохион байгуулдаг байсан бол энэ удаа  МУИС-ийн Оюутанд үйлчлэх төв бие даан зохион байгуулсан нь онцлогтой байлаа.   Өдөрлөгт МУИС- ийн захирлын үүрэг гүйцэтгэгч А.Галтбаяр, НШУС-ийн захирал Г.Эрдэнэбаяр, ЭЗС- ийн захирал Ц.Даваадорж, ГХСС-ийн захирал Д.Бадмаанямбуу, ХС-ийн захирал Ж.Октябрь, Улсын хөдөлмөрийн төв биржийн дэд дарга Д.Баттогтох нар хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлсэн юм.

IMG_0104IMG_0115Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж МУИС- ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Доктор А.Галтбаяр  үг хэлэн, Говийн Их Ноён Хутагт Данзанравжаагийн Үлэмжийн чанар дуугаар  МТС-ийн 2-р курсын оюутан Т.Отгончимэг дуулж, хөгжимчин н.Зоригтбаатар хуурдаж мэнд дэвшүүллээ.  

Өдөрлөгт монголын шилдэг топ аж ахуй нэгж байгууллага болох Энержи ресурс, Бодь групп, Улсын хөдөлмөрийн төв бирж, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Хадгаламж банк, АПУ ХХК зэрэг 32 байгууллагуудын хүний нөөцийн менежерүүд 5064 нээлттэй сул ажлын байртайгаа хүрэлцэн ирж, тус ажлын байрууд дээр төгсөх курсын 1991 оюутан анкет бөглөж ажилд бүртгүүлсэн байна. Мөн давхардсан тоогоор 5685 оюутанд зөвлөгөө мэдээлэл өглөө.

IMG_0113IMG_0103

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар