2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр буюу Монгол бахархлын өдөр “МУИС: Археологи, Антропологи – сургалт, судалгааны 30 жил” эрдэм шинжилгээний хурал, “Хүннүгийн дүрслэх урлаг: Ерөнхий асуудлууд ба шинээр илэрсэн зураасан зураг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний баярын хурал, баримтат кино, номын нээлт МУИС-ийн Дугуй зааланд тус тус амжилттай боллоо.






Эрдэмтэн багш, ажилтан, оюутан суралцагч, үе үеийн төгсөгч та бүхэнд
Монгол Улсын Их Сургуульд Антропологи, Археологийн тэнхим үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!

