Төрийн дээд цол, одон, медаль хүртсэн багш нарт хүндэтгэл үзүүлж, төрийн дээд одон гардууллаа

Share Button

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий МУИС-ийн багш нарыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртсэн МУИС-ийн профессор Д.Монхообор, Монгол Улсын Гавьяат багш цол хүртсэн МУИС-ийн профессор Г.Батсүх нарыг МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал, профессор Н.Батнасан, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Д.Батсүрэн нарыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш С.Алтанцоожийг Алтангадас одонгоор шагнасныг гардуулан өглөө.

 

Төрийн дээд цол, одон, медаль хүртсэн багш нартаа баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар