МУИС болон Чонбук Үндэсний Их Сургуулийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу хэрэгжиж буй 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Чонбук Үндэсний Их Сургуулийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.
Ерөнхий мэдээлэл:
- Солилцооны хөтөлбөрийн товч мэдээлэл /[JBNU] 2026 Fact Sheet for Students and Partner Universities/
Төлбөр болон дэмжлэг:
- Сургалтын төлбөрөөс 100% чөлөөлнө
- Дотуур байрны төлбөрийг 1300 воноос 800 вон болгож хөнгөлнө
- Амьжиргааны мөнгө суралцах хугацаанд зөвхөн нэг удаа 500,000 вон олгоно.
- БНСУ-ын Иргэн харьяатын хуулийн дагуу ажиллах эрхтэй
- Даваа-Баасан гарагт өдрийн 3 удаа үнэгүй хоолтой
- Оюутан өөрөө ирэх,очих онгоцны зардлаа хариуцна.
Тусгай нөхцөл: БЗД болон Чонбук Үндэсний Их сургуулийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу Улаанбаатар хотын БЗД-т оршин суудаг, МУИС-ийн оюутан энэхүү солилцооны хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд 1000 ам.долларын тэтгэлэг давхар олгоно. Гэрээг энд дарж харна уу.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын түвшний идэвхтэй төлөвт суралцаж буй суралцагч байх
- Магистр, докторын түвшний суралцагч Чонбук Үндэсний Их Сургуулийн багшаас авсан тодорхойлох захидал хавсаргах шаардлагатай
- Хэлний шалгуургүй
Бүрдүүлэх материал (бүх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байх)
- Өргөдлийн маягт (2025 оны 12 дугаар сарын 10-ны дотор энд дарж бөглөнө үү)
- МУИС-ийн тэнхим, багшаас авсан тодорхойлох захидал (Англи хэл дээр)
- Сургуулийн тодорхойлолт /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Албан ёсны дүнгийн хуулбар /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Англи эсвэл Солонгос хэл дээр суралцах төлөвлөгөө
- Гадаад паспортын хуулбар
- Цээж зураг (цагаан дэвсгэртэй, 3.5х4.5 хэмжээтэй)
Суралцах хугацаа: 1-2 улирал
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
- Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэнд эх хувиар ирүүлнэ.
- 1 багц файл болгон studentaffairs@num.edu.mnхаягт 2025 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 12:00 цагаас өмнө илгээнэ.
- Бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.
Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.
Жич: Энэхүү хөтөлбөрт суралцах хүсэлтэй оюутан нь МУИС болон Чонбук Үндэсний Их сургуулийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу зөвхөн ОХГ-т материалаа ирүүлж гэрээ байгуулснаар хамрагдах боломжтойг анхаарна уу.
Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа
БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

