Багш боловсролын оюутны ур чадварын тэмцээн 9 дэх удаагаа амжилттай болж өнгөрлөө

Share Button

МУИС-ийн Багш мэргэжлийн хөтөлбөрийн оюутнуудын дунд уламжлал болон зохион байгуулагдаж байгаа ур чадварын тэмцээний 1, 2-р шатанд 13 баг хичээлийн судалгааны материалаа ирүүлж оролцлоо. 2025 оны 12 сарын 6-ны өдөр эдгээр 13 баг хичээлийн судалгааны ажлын илтгэлээ хэлэлцүүлж, бүтээлийн үзэсгэлэнгээр өрсөлдөв.

Байгалийн ухааны салбарт Химийн тэнхимийн оюутнууд “Хүчил суурьтай харилцан үйлчлэх урвал” хичээлийн судалгаагаар тэргүүн байр, мөн тэнхимийн оюутнууд “Металлын урвалд орох идэвх” хичээлийн судалгаагаар хоёрдугаар байр, Биологийн тэнхимийн оюутнууд “Зүрхний дотоод бүтэц, үүргийг малын зүрх ашиглан тайлбарлах” хичээлийн судалгаагаар 3-р байр эзэллээ.

Нийгэм хүмүүнлэгийн ухааны салбарт МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн оюутнууд “Гадаад үгийг бичих” монгол бичгийн хичээлийн судалгаагаар тэргүүн байр, Газарзүйн тэнхимийн оюутнууд “Нийгмийн газарзүйн экскурс хичээл” хичээлийн судалгаагаар хоёрдугаар байр, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн оюутнууд “Харьяалахын тийн ялгалыг зөв дагуулж бичье” монгол бичгийн хичээлийн судалгаагаар гуравдугаар байр эзэллээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар