МУИС-ийн Бизнесийн сургууль болон Deluxe furniture ХХК-ийн хамтран зохион байгуулсан “CRAFTING MESSAGES, INFLUENCING MARKETS” маркетингийн уралдаанд нийт 15 баг оролцож, авьяас чадвараа сорилоо. Энэхүү тэмцээний гол зорилго нь оюутан залуусыг бизнесийн салбарт шинэ санаа, бүтээлч хандлагаараа хувь нэмрээ оруулахад нь түлхэц үзүүлэхэд оршино.



Тэмцээний дүнгээр:
- Тэргүүн байр: Бизнесийн сургуулийн оюутан Г.Болор-Эрдэнэ, Ц.Мишээл, Б.Номинзул, Б.Сэргэлэн, А.Сэргэлэнзул нар (Өргөмжлөл, 1,000,000₮ мөнгөн шагнал)
- Хоёрдугаар байр: Бизнесийн сургуулийн оюутан Т.Айсулу, Э.Аминзаяа, Б.Ариунзул, М.Үржинлхам, О.Чимэгээ нар (Өргөмжлөл, 800,000₮ мөнгөн шагнал)
- Гуравдугаар байр: Бизнесийн сургуулийн оюутан Г.Амирлан, Э.Номужин, Н.Отгонцэцэг, Б.Төгөлдөр, Ө.Энхжин нар (Өргөмжлөл, 600,000₮ мөнгөн шагнал)
- Тусгай байр: Бизнесийн сургуулийн оюутан Ц.Ангараг, Э.Номун, Г.Отгонцэцэг, М.Сумьяасүрэн, Г.Ханхүү нар (Өргөмжлөл, 400,000₮ мөнгөн шагнал) тус тус шалгарлаа.




Оюутан залуусын мэдлэг, ур чадварыг хөгжүүлж, ирээдүйн бизнесийн салбарт бодитой хувь нэмэр оруулах зорилготой уг арга хэмжээг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин, хамтран ажилласан Deluxe furniture ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье. Тус тэмцээн нь санаачлан, жил бүр аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран зохион байгуулж, оюутнуудад байгууллагын бодит кейс дээр ажиллах боломжийг олгодог МУИС-ийн Бизнесийн сургуулийн Маркетинг Худалдааны тэнхимийн ахлах багш Б.Угтахжаргал, тэмцээний арын ажлыг хариуцлагатайгаар гүйцэтгэсэн С.Ариунхур (ТТА) болон NUM ALPHA CLUB-д талархал илэрхийлье.













