МУИС болон Баруун Вашингтоны Их Сургууль (БВИС)-ийн хооронд байгуулсан солилцооны гэрээний дагуу 2026-2027 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.
Ерөнхий мэдээлэл: Энд дарж солилцооны хөтөлбөрийн ерөнхий мэдээллийг авна уу.
Зардал: Оюутан солилцоогоор сурахтай холбоотой зардлын мэдээллийг энд дарж харна уу.
Хэлний шаардлага: Дараах Англи хэлний түвшин тогтоох шалгалтын аль нэг оноотой байх. Үүнд:
- TOEFL 79 iBT (4 overall on new TOEFL scale), эсвэл 550 (paper-based),
- IELTS 6.5,
- Duolingo 105-аас дээш оноотой байх
Бүрдүүлэх материалууд /бүх материалууд англи хэл дээр байна:
- Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх/
- Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр ТҮЦ машинаас авсан байх
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
- БВИС-ийн солилцооны хөтөлбөрийн өргөдлийн маягтыг энд дарж бөглөнө үү.
- МУИС-ийн бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү (цахим шуудан, оюутан солилцоогоор очоод суралцах чиглэл, сурах хугацаагаа тодорхой, зөв бөглөнө үү).
Суралцах хугацаа: 1-2 улирал
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 03 дугаар сарын 02-ны 12:00 цаг хүртэл.
Материал ирүүлэх
- Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэнд эх хувиар ирүүлнэ.
- 1 багц pdf файл болгон studentaffairs@num.edu.mn хаягт заасан хугацаанаас өмнө илгээнэ.
Визийн мэдээлэл: МУИС-аас суралцагчийг оюутан солилцооны хөтөлбөрт хамруулахаар нэрийг дэвшүүлж, БВИС-аас солилцооны оюутнаар элсүүлсний дараа БВИС-аас оюутанд хамгийн ойр байрлах АНУ-ын консулын газарт J-1 төрлийн Солилцооны зочин виз мэдүүлэхэд шаардлагатай DS-2019 визийн баримт бичгийг олгоно. АНУ-ын Төрийн департаментын виз мэдүүлэх үйл явцын талаар https://travel.state.gov/content/travel/en/us-visas.html цахим хуудас руу орж харна уу.
БВИС-ийн оюутан солилцоо хариуцсан ажилтан руу суралцагч өөрөө бие даан солилцооны хөтөлбөрт хамрагдахаар хандахгүй бөгөөд МУИС-д солилцооны хөтөлбөрт материалаа ирүүлэхээсээ өмнө тухайн улс, их сургуулийн хөтөлбөр нь суралцагчид тохирч байгаа эсэх, суралцах явцад гарах зардал, виз гаралтын талаар сайтар бодож, төлөвлөсний дараа материалаа ирүүлнэ. Мөн шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.
Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын Оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа
БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

