МУИС-ийн дэргэдэх Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төвөөс анх удаа Орчуулагч, хэлмэрчийн мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулав. 2025 оны 11, 12-р сард зохион байгуулсан тус сургалтад нийт 10 багш, мэргэжилтэн лекц, семинарын хичээлийг танхимаар заажээ.


Англи хэлээр суурилсан 4, испани хэлний мэргэжилтэй 1 суралцагч орчуулга, хэлмэчлэхүйн онол, дадлага, монгол хэлний хичээлийн хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн тул гэрчилгээ гардан авсан байна.


Мэргэшүүлэх сургалтыг жилд хоёр удаа зохион байгуулах бөгөөд англи, орос, хятад, япон, герман, солонгос, франц, турк, итали, испани, чех, польш, араб хэлний орчуулагч, хэлмэрчид орчуулах, хэлмэрчлэх мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх боломжтой юм.


