Цөмийн физикийн оюутны анхдугаар олимпиадын хаалтын ажиллагаа амжилттай боллоо

Share Button

“Цөмийн физикийн оюутны анхдугаар олимпиад”-д амжилттай оролцсон оюутнуудыг шагнаж урамшуулах хаалтын үйл ажиллагаа амжилттай боллоо. Олимпиадын хаалтын үйл ажиллагааг УИХ-ын гишүүн, цөмийн физикч, доктор А.Ундраа, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор П.Зузаан нар нээж, оролцогч оюутнуудад сурлагын амжилт ерөөв.

Олимпиадын тэргүүн байр

УИХ-ын гишүүн, цөмийн физикч, доктор А.Ундраагийн мөнгөн дэмжлэгийг дараах оюутнууд хүртлээ.

  • Алтан медаль: Золзаяагийн Тэргэл (МУИС-ийн Физикийн хөтөлбөр) – 500 000 төгрөг
  • Мөнгөн медаль: Цолмонгийн Номин (ШУТИС-ийн Программ хангамжийн инженерчлэл) – 300 000 төгрөг
  • Хүрэл медаль: Галбаатарын Галт-Очир (МУИС-ийн Цөмийн инженерчлэл) – 200 000 төгрөг
  • Хүрэл медаль: Нэргүйн Анударь (МУИС-ийн Физикийн хөтөлбөр) – 200 000 төгрөг

Тусгай шагнал болон мөнгөн дэмжлэгүүд

Уг олимпиадыг хувийн хэвшлийн байгууллагууд болон хувь хүмүүс дэмжин ажиллаж, оюутнуудын сурч боловсрох хүсэл эрмэлзлийг урамшуулав.

  1. “Радиашн контрол менежмент” ХХК-ийн шагнал:
  • 400 000 төгрөг: Г.Галт-Очир (Цөмийн инженерчлэл хөтөлбөрийн оюутан)
  • 200 000 төгрөг: А.Мэнд-Амар (Цөмийн инженерчлэлийн хөтөлбөрийн оюутан)
  • 200 000 төгрөг: Г.Даваадорж (Цөмийн инженерчлэлийн хөтөлбөрийн оюутан)
  • 200 000 төгрөг:  Э.Оюунсанаа (Цөмийн инженерчлэлийн хөтөлбөрийн оюутан)
  1. “Рояал Адвенчерс” ХХК-ийн шагнал (оюутан тус бүр 100 000 төгрөг):

Б.Баяржавхлан (МУИС), Б.Хүсэл-Эрдэнэ (МУБИС), Ө.Хулангоо (ТЗИС), Ц.Дэлгэрсайхан (ШУТИС), А.Дэмчигсайхан (ШУТИС), Б.Өсөхбаяр (Шинэ Монгол), Б.Өсөх-Ирээдүй (ШУТИС), О.Мөнгөнсор (ШУТИС), Б.Амгаланбаатар (ШУТИС).

Олон улсын олимпиададын бэлтгэлд оролцох эрх

Олимпиадын үр дүнгээр дараах 6 оюутан олон улсын олимпиадын бэлтгэлд хамрагдах эрхээр шагнагдлаа.

  1. Золзаяагийн Тэргэл (МУИС-БУС)
  2. Цолмонгийн Номин (ШУТИС-МХТС)
  3. Нэргүйн Анударь (МУИС-БУС)
  4. А.Мэнд-Амар (МУИС-ИТС)
  5. Г.Даваадорж (МУИС-ИТС)
  6. Э.Оюунсанаа (МУИС-ИТС)

Мөн арга хэмжээний үеэр олимпиадад идэвхтэй оролцсон бусад оюутнуудад батламж болон дурсгалын зүйлс гардууллаа.

Нийт оролцогч оюутнууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар