Өнгөрсөн баасан гарагт ОХУ-ын Томск мужийн Дээд боловсролын хэлтсийн дарга Пушкаренко Алексей Борисович, орлогч дарга Шпаченко Ирина Анатольевна, Томск мужийн Улсын багшийн их сургуулийн захирал Панова Татьяна Андреевна, Техникийн их сургуулийн захирал Гузарова Надежда Ивановна болон бусад төлөөлөгчид МУИС-д айлчилж, хамтран ажиллах талаар ярилцан санал солилцож, танилцах уулзалт хийсэн юм. Уулзалтын хүрээнд Томскийн Улсын багшийн их сургууль, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны их сургууль хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.