МУИС-ийн хэмжээнд бүртгэлтэй 71 клуб үйл ажиллагаагаа явуулж байгаагаас мэргэжлийн 42 сонирхлын 29 клуб үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр клубийн 2024-2025 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайланд үндэслэж манлайлагч клубүүдийг ОХГ-аас шалгарууллаа.
Шалгарсан клубүүдэд МУИС-ийн Оюутны хөгжлийн газрын дарга Б.Цэцэнцолмон, Ахлах мэргэжилтэн Л.Чинзориг нар баяр хүргэж Өргөмжлөл гардуулав.



Энэ хичээлийн жилд шилдэг клуб шалгаруулалтад нийт 40 гаруй клуб тайлангаа ирүүлсэн бөгөөд жил бүр шилдэг клубт өрсөлдөх клубүүдийн үйл ажиллагааны тоо хүртээмж, оюутнуудын оролцоо, үр дүн нэмэгдэж байна.
2025 оны манлайлагч клубээр:
- “Залуу нийгмийн ажилтан” https://www.facebook.com/ZNAclub
- “Artemisia art” https://www.facebook.com/profile.php?id=100086033136263&sk=about
- “NUM career” https://www.facebook.com/profile.php?id=100091538659174 клуб тус тус шалгарлаа.

МУИС-ийн нийт клубийн идэвх, зүтгэлтэй суралцагчдадаа сурлагын амжилт хүсье.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

