Др. Штефан Ханселманн ЭЗС-ийн Хүндэт доктор боллоо

Share Button

ХБНГУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг- Эрдэс баялаг, Түүхий эдийн  Иж бүрэн санаачлага хөтөлбөрийн захирал, ЭЗС-ийн зочин профессор, Доктор Stefan Hanselmann-д  МУИС-ийн ЭЗС-ийн Хүндэт доктор цол олголоо.

IMG_0090Хүндэт доктор цол олгох ёслолын ажиллагаанд МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч А.Галтбаяр, ХБНГУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчид, ХБНГУ-ын Олон улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн суурин төлөөлөгч хатагтай Сабине Мюллер, МУИС-ийн бүрэлдэхүүн сургууль болон МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд оролцсон юм.  МУИС энх тайвныг тогтоох, шинжлэх ухаан, соёл, боловсролыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, олон нийтийн байгууллага, хүмүүнлэгийн болон төрийн гарагмгай зүтгэлтэн гадаадын иргэнд хүндэт доктор цолыг олгодог уламжлалтай.

IMG_0067Монгол улсын нийгэм, эдийн засаг, боловсролын салбарт тухайлан жижиг дунд үйлдвэрлэл, уул уурхай, МУИС-ийн ЭЗС-ийн хөгжилд оруулж буй доктор Штефан Ханселманны хувь нэмрийг өндрөөр үнэлж ЭЗС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаар Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн Иж бүрэн санаачлага хөтөлбөрийн захирал Штефан ханселманнд “Хүндэт доктор” цол олгохоор ийнхүү  шийдвэрлэжээ.  Тэрээр 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн МУИС-ийн ЭЗС-ийн зочин профессороор уригдан ажиллаж байгаа юм.

IMG_0080

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар