Хайж байна...

Болгарын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Share Button
Бүгд Найрамдах Болгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд Хэргийг хамаарагч эрхэмсэг хатагтай Александрина Гигова МУИС-д зочилж тус сургуулийн удирдлагуудтай уулзлаа.  
Хатагтай Александрина Гигова өнгөрсөн 8 дугаар сард Монголд ирж үүрэгт ажилдаа орсон талаар дурдаад Монгол-Болгар хоёр улс түүх, соёлын эртний харилцаатай талаар онцлов.

Тэрээр хоёр улсын хооронд “Монгол Улс, Болгар Улсын Засгийн газар хоорондын соёл урлаг, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хэлэлцээр” амжилттай хэрэгжиж буйг дурдлаа. Мөн уламжлал болно жил бүр Болгар улсад зохион байгуулагддаг оюутан, судлаачийн соёлын солилцооны хөтөлбөрийг улам бүр идэвхжүүлэх хүсэлтэй байгаа талаар мэдээлэл өглөө.

Хатагтай Александрина Гигова Болгар орныг Антарктид тивд өөрийн судалгааны баазтай, эрдэм шинжилгээний институт, усан онгоцтой, судлаач эрдэмтдийн багтай, туршлага хуримтлуулсан улс гэдгийг тодотгоод 2007 онд “Монгол, Болгарын хооронд Антарктид тивд хамтарч судалгаа хийх санамж бичиг” байгуулагдсан талаар дурдлаа.
Болгар улс нь Европын Холбооны улсын хувьд Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн хүрээнд хамтран ажиллах өргөн боломж бий талаар саналаа илэрхийлээд МУИС болон Болгарын их дээд сургуулиудын хооронд хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ.

Уулзалтад МУИС-ийн ректор проф. Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор проф. С.Гомбобаатар, ШУС-ийн захирал проф. Б.Болд-Эрдэнэ болон Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр нар оролцлоо.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар