Хэлэлцүүлгийн Зорилго
МУИС-ийн хөгжлийн номнолыг цэгцлэн боловсруулах, дунд хугацааны стратеги төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэх арга замын талаарх бүрэлдэхүүн сургуулиуд, тэдгээрийн удирдлагын байр суурийг тодруулан судлах, шаардлагатай бодлогын зөвлөмж боловсруулахад энэхүү хэлэлцүүлгийн зорилго оршино.
Зохион байгуулагчид
Энэхүү хэлэлцүүлгийг МУИС-ийн Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөл, Хамт олны зөвлөл зохион байгуулна.
Зохион байгуулах үндэслэл, ач холбогдол
Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйл, Дээд боловсролын тухай хуулийн 10 болон 11 дүгээр зүйл, МУИС-ийн дүрэмд заасны дагуу Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөл, Хамт олны зөвлөл нь дээд боловсролын байгууллагын өөрийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх үүрэг хүлээж, сургуулийн хөгжлийн бодлого боловсруулах, сургалт, эрдэм шинжилгээний ажилд үнэлэлт дүгнэлт өгөх чиг үүргийг гүйцэтгэдэг.
Түүнчлэн МУИС-ийн Хөгжлийн стратеги төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэх, тус сургуулийн хөгжлийн алсын хараа, зорилго зорилтыг дээд боловсролын шинэчлэлийн хэрэгцээ шаардлагатай уялдуулах, бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд эрдмийн болон хөдөлмөрийн нийт хамт олон, бүрэлдэхүүн сургуулиудын үүрэг оролцоог нэмэгдүүлж, сонирхогч талуудын нэгдмэл ойлголт, байр суурьт хүрэхэд энэхүү хэлэлцүүлэг нь ач холбогдолтой болно.
Үүний зэрэгцээ ил тод байдал, эргэн тайлагнах, нийгмийн хариуцлагын тогтолцоо зэрэг Сайн засаглалын үндсэн зарчмуудыг МУИС-д хэвшүүлэхэд тодорхой хувь нэмэр болно хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Хүлээгдэж байгаа үр дүн
- МУИС-ийн хөгжлийн бодлогыг боловсронгуй болгоход чиглэсэн бодлогын санал зөвлөмж гарна.
- Санал зөвлөмжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлого эрх зүйн орчин бүрдүүлэх үүднээс МУИС дүрэм, холбогдох журмыг шинээр боловсруулах, шинэчлэх, тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулна.
Зохион байгуулалтын хэлбэр
Энэхүү хэлэлцүүлэг нь нээлттэй явагдах бөгөөд МУИС-ийн Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөл болон Хамт олны зөвлөлийн гишүүд, захиргааны зөвлөлийн гишүүд, бүрэлдэхүүн сургуулиудын удирдлагууд оролцоно.
Хэлэлцүүлэгт МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын удирдлага өөрсдийн удирдаж байгаа сургуулийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хөтөлбөрийн давхардлыг арилгах, бакалавр, төгсөлтийн дараах сургалт, эрдэм шинжилгээ судалгааг хөгжүүлэх чиглэлээр өөрсдийн бодлого төлөвлөгөө, алсын харааг нийт оролцогчдод танилцуулсан Бодлогын илтгэл тавьж, хэлэлцүүлгийг сэдэлжүүлж, улмаар асуулт хариулт, санал хэлэх байдлаар үргэлжилнэ.
Бодлогын илтгэлийн агуулга, түүнд тавигдах шаардлага
Бодлогын илтгэл нь тухайн сургуулийн хийсэн ажлын тайлан биш бөгөөд зөвхөн тус сургуулийн ирээдүйн хөгжлийн төлөв байдал, шинэчлэлийн хэрэгцээ, тулгарч байгаа асуудал тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаарх бүрэлдэхүүн сургуулийн удирдлагын байр суурь, бодлого номнолыг илэрхийлэхэд чиглэнэ.
Илтгэлд анхаарах зүйлс:
- Тухайн бүрэлдэхүүн сургуулийн сургалтын хөтөлбөрүүд, бүтцийн зохистой байдал тэдгээрийг боловсронгуй болгох, салбарын хөгжлийн алсын хараа (vision), эрдэм шинжилгээг хөгжүүлэх бодлогын шийдэл, төсөв санхүүжилтийн боломжит эх үүсвэрийн эрэл хайгуул зэрэг хөгжилд баримжаалсан бодлогыг тусгана.
Шаардлагагүй зүйл:
- Өмнө нь хийсэн ажлын тайлан биш учраас бүрэлдэхүүн тэнхимүүд, нэгжийн хийсэн ажлыг нэгтгэн танилцуулах шаардлагагүй,
Хэлэлцүүлгийн хуваарь
Хэлэлцүүлэг 2013 оны 4 дүгээр сар 20-ний өдөр болно. Нэг удаагийн хэлэлцүүлэгт 3-4 бүрэлдэхүүн сургуулийн бодлогын илтгэл сонсох бөгөөд нэг илтгэл 10-15 минут, асуулт хариулт, санал 15 минутаас хэтрэхгүй хугацаанд үргэлжилнэ.
Хэлэлцүүлэг 1. 10:10-11:40 цаг Бодлогын илтгэл тавих сургууль, захирлын нэр
|
||||
1 | Математик компьютерийн сургууль, МКС-ийн захирал, доктор Л.Алтангэрэл | |||
2 | Физик Электроникийн сургууль, ФЭС-ийн захирал, доктор Ж.Даваасамбуу | |||
3 | Мэдээллийн технологийн сургууль, МТС-ийн захирал, доктор Ч. Лодойравсал | |||
Хэлэлцүүлэг 2. 11.50-13.20 | ||||
1 | Эдийн засгийн сургууль, ЭЗС-ийн захирал, доктор Ц.Даваадорж | |||
2 | Нийгмийн шинжлэх ухааны сургууль, НШУС-ийн захирал, доктор,дэд профессор Г.Эрдэнэбаяр Үдийн завсарлага – 13:20-14:00
|
|||
3 | Хууль зүйн сургууль, ХЗС-ийн захирал, доктор, дэд профессор Д.Солонго | |||
4 | Худалдааны сургууль, ХС-ийн захирал, доктор, профессор Ж.Октябрь | |||
Хэлэлцүүлэг 3. 14.00-15.30 | ||||
1 | Биологи, биотехнологийн сургууль, ББС-ийн захирал, доктор Н.Батхүү | |||
2 | Газарзүй, геологийн сургууль, ГГС-ийн захирал, доктор В.Батцэнгэл | |||
3 | Хими хими инженерийн сургууль, ХХИС-ийн захирал, доктор Б.Очирхуяг | |||
4 | Улаанбаатар сургууль, УБС-ийн захирал, доктор, профессор С.Байгальсайхан | |||
Хэлэлцүүлэг 4. 15.40-17.10 | ||||
1 | Олон улсын харилцааны сургууль, ОУХС-ийн захирал, доктор, дэд профессор Н.Алтанцэцэг | |||
2 | Гадаад хэл соёлын сургууль, ГХСС-ийн захирал, доктор Бадмаанямбуу | |||
3 | Монгол хэл соёлын сургууль, МХСС-ийн захирал, доктор, профессор Ж.Баянсан | |||
МУИС-ийн Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөл, Хамт олны зөвлөл