Хайж байна...

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар | МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 4 давхарт фитнесс төвийн үйлчилгээ үзүүлэх

Share Button

ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга: МУИС-ийн багш, оюутны хөгжлийн төвийн 4 давхарт фитнесс төвийн үйлчилгээ үзүүлэх зориулалтаар талбай түрээслүүлнэ.

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл:

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн  хугацаа Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа  2025  оны  02 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл авна.  /хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй/
Материал хүлээн авах хаяг МУИС, Хичээлийн 1-р байр, 2 давхарт,  205 тоот өрөө, байгууллагын бичиг хэргийн ажилтанд. Утас: 75754400 (1602, 1213)
Материал нээх хугацаа, хаяг  байршил Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо МУИС-ийн Хичээлийн 1 дүгээр байр 122 тоот өрөө

Нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан материалыг 2025  оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Эд хөрөнгө түрээслэх үнийн доод хэмжээ, талбайн м2 МУИС-ийн багш, оюутны хөгжлийн төвийн 4 давхарт 366.7 мк.в талбай

Нэг м2 талбайн түрээслүүлэх доод үнэ 15,000.00 (арван таван мянга) төгрөг.

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл ·         Сонгон шалгаруулалтын материалыг тогтоосон хугацаанд битүүмжлэн эх болон хуулбар хувийг ирүүлнэ.

·         Бүрдүүлсэн материалын жагсаалтыг дугтуйны гадна талд бичсэн байна.

·         Иргэн, хуулийн этгээд нь:

МУИС-ийн багш, оюутны хөгжлийн төвийн 4 давхарт фитнесс төвийн үйлчилгээ үзүүлэх зориулалтаар ажиллуулах үйл ажиллагааны танилцуулга,

·         Монгол Улсын стандарт, тусгай зөвшөөрөл, шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлын үзүүлэлт ирүүлнэ.

·         Сонгон шалгаруулалтад оролцогч нь эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан  тоног төхөөрөмжөөр үйлчлэх тухай, мөн гэрээний нөхцөлүүдийг зөвшөөрч буй талаар мэдэгдэл, албан бичиг ирүүлнэ.

·         Оролцогч нь сонгон шалгаруулалтыг нээхээс өмнө татгалзах саналаа ирүүлж болно.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал Оролцогчид дараах материал бүрдүүлж ирүүлнэ:

·         Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал албан бичгээр ирүүлэх;

·         Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх)

·         Үйл ажиллагааны танилцуулга;

·         Ажлын туршлагын талаарх мэдээлэл 2025 оноор (хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, гэрээний хуулбар);

·         Санхүүгийн чадварыг нотлох баримт 2025 оноор (иргэн бол харилцагч банкны тодорхойлолт, сүүлийн 1 жилийн дансны хуулга, хуулийн этгээд бол сүүлийн 1 жилийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт);

·         Гэрээ байгуулах эрх олгосон тохиолдолд 1 сарын төлбөртэй тэнцэх хэмжээний барьцаа төлбөрийг МУИС-ийн дансанд байршуулах;

·         Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар;

·         Татварын байгууллагын цахим тодорхойлолтыг бар кодын хамт ирүүлэх; /Тендер нээсэн өдрөөр өр төлбөргүй байх, өртэй бол татгалзах үндэслэл болно/;

·         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын болон харьяа шүүхийн байгууллагаас зарга маргаанд холбогдолгүй талаарх албан бичиг ирүүлэх;

·         Фитнессийн чиглэлийн бүх тоног төхөөрөмжийг жагсаасан байна.

·         Үйлчилгээний нэр төрөл, үнийн санал (багш, оюутанд үзүүлэх хөнгөлөлттэй бол үнэлгээнд харгалзан үзнэ)-ийн дэлгэрэнгүйг ирүүлэх.

·         Аливаа эрсдэл, даатгалыг оролцогч тал бүрэн хариуцах албан бичиг ирүүлэх;

Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах: Түрээслүүлэх байр, талбайг өмч эзэмшигч МУИС-ийн багш оюутны хөгжлийн төв  дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа зэрэг мэдээллийг 75754400/1212/  утсаар авна уу.

Хаяг: СБД, 6-р хороо, Их сургуулийн гудамж 1, МУИС, Хичээлийн 1-р байр, 1 давхарт, 122 тоот.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар