2006-2007 оны хичээлийн жилээс эхлэн Олон улсын эрх зүйн сургалт судалгааны ажилд амжилт гаргасан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн бүтээлч, тэргүүний оюутанд Хууль зүйн ухааны доктор, профессор, олон улсын эрх зүйч Л.ХАШБАТЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ олгох болсон билээ.
2012-2013 оны хичээлийн жилд өмнөх жилүүдийнхийг бодвол зөвхөн олон улсын эрх зүйн ангийн оюутнуудын дунд зохиогддог байсныг халж эрх зүйн анги, японы болон солонгосын эрх зүй ангиудын дунд зохиогдож байгаагаараа онцлог боллоо. Мөн нийт тэтгэлэгт хөтөлбөрт оролцсон оюутнууд илтгэл тавин өрсөлдөж I байранд Японы эрх зүйн IV курсын оюутан С.Сүхчулуун, II байранд Олон улсын эрх зүйн IV курсын Б.Төрболд нар тус тус эзэлж энэ удаагийн тэтгэлэгийг хүртлээ.
Илтгэлийг 2013 оны 04 дүгээр сарын 11 –нд хэлэлцүүлэн Шүүгчээр Олон улсын эрх зүйн тэнхимийн багш нар болон Л.Хашбат багшийн охин доктор Х.Хулан, Л.Хашбатын дүү илтгэлийг шүүн амжилттай явууллаа.
Олон улсын эрх зүйн тэнхим