Хайж байна...

ERASMUS+ CBHE хөтөлбөрийн санхүүжилттэй “DOMANI” төслийн зэргийн бус сургалтын чиглүүлэх хөтөлбөр

Share Button

 

МУИС-ийн Зэргийн бус сургалтын журам 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр батлагдаж, хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг журмыг боловсруулахад Европын Холбооны ERASMUS+ CBHE хөтөлбөрийн санхүүжилттэй “Украйн болон Монгол улсад өрсөлдөх чадвартай, тогтвортой ногоон эдийн засгийг дэмжих зэргийн бус сургалтын тогтолцоог хөгжүүлэх нь – DOMANI” төслөөс дэмжлэг үзүүлсэн.

Төслийн үйл ажиллагааны хүрээнд микро кредит (зэргийн бус) сургалтын чиглүүлэх хөтөлбөрийг 2026 оны 1 дүгээр сард боловсруулсан ба 2025-2026 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын эхэнд буюу 2 дугаар сарын 10-ны өдөр уг хөтөлбөрийг микро кредитын сургалт эрхлэх багш нар, бакалавр болон ахисан түвшний оюутнуудад танилцуулав. Үйл ажиллагаанд 12 багш, 15 оюутан оролцлоо.

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Төслийн цахим хуудас:           https://domaniproject.eu/

Төслийн Facebook хуудас:      https://www.facebook.com/groups/domani

Төслийн YouTube суваг:         https://www.youtube.com/@DomaniProject

 

Нийтлэл бэлтгэсэн:

О.Алтансүх, МУИС

 

Мэдэгдэл

Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Холбооноос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодлыг илэрхийлнэ. Энэ бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаа нь Европын Холбоо эсвэл Европын Боловсрол, Соёлын Гүйцэтгэх Агентлагийн (EACEA) албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй бөгөөд хариуцлага хүлээхгүй.

DOMANI төслийг Европын Холбооны ERASMUS+ CBHE хөтөлбөрөөс санхүүжүүлсэн.

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [2.16 MB]

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар