|
2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дүгээр хурал |
||
| № | Хэлэлцсэн асуудал | Шийдвэр |
| 1 | МУИС-ийн биеийн тамирын тэнхимийн багш нарын спортын зэрэг цолны нэмэгдлийн асуудал | МУИС-ийн биеийн тамирын тэнхимийн багш нарын спортын зэрэг цолны нэмэгдлийг тухайн чиглэлээрээ ажиллаж байгаа тохиолдолд, цалингийн хувиар нэмэхийг зөвлөлийн гишүүд дэмжин батлахаар шийдвэрлэв. |
| 2 | МТЭС-ийн лаборантын орон тоог лабораторийн сургагч руу шилжүүлэх тухай | Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн Лаборантын ажлын байрыг Лабораторийн сургагчийн ажлын байр луу шилжүүлэхийг зөвлөлийн гишүүд дэмжин батлахаар шийдвэрлэв. |
| 3 | Сургалт, оюутны хөгжил хариуцсан нэгжийн орон тооны мэдээлэл | Сургалт, оюутны хөгжил хариуцсан нэгжийн орон тооны мэдээлэлтэй ректорын зөвлөлийн гишүүд танилцаж цаашид бүх газар, нэгж дээр ийм төрлийн мэдээлэл бэлдэхийг удирдлагуудад үүрэг болгов. |
| 4 | МУИС-ийн эзэмшлийн газрууд, 2026 онд хэрэгжүүлэх ажлууд | Бүрэлдэхүүн, салбар сургуулийн захирлуудад маргаантай газруудын асуудлаа өөрсдөө хариуцан, ажлын төлөвлөгөөндөө оруулан ажиллахыг үүрэг болгов. |
| 5 | МУИС-ийн санхүүгийн 2023, 2024 оны аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлт | МУИС-ийн санхүүгийн 2023-2024 оны аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлттэй танилцаж гарсан зөрчилд анхаарч, дараагийн аудитын шалгалтад сайн бэлдэхийг захирал, дарга нарт үүрэг болгов. |
| 6 | Шинжлэх ухааны сургуулийн захирлын туслахын ажлын ачааллын тооцоолол | Шинжлэх ухааны сургуулийн захирлын туслахын ажлын ачааллын хувийг нэмэгдүүлэхийг дэмжин батлахаар шийдвэрлэв. |
| 7 | “Star TV”-ийн танин мэдэхүйн нэвтрүүлэгт багш нарыг идэвхтэй оролцуулах талаар | “Star TV”-ийн танин мэдэхүйн нэвтрүүлэгт МУИС-ийн судалгааны шинэлэг байдлыг харуулсан, олон нийтэд чиглэсэн ажлуудыг сургууль бүр дээрээ ярилцан сонгож оруулах үүрэг өгөв. |
| 8 | Багшийн илүү цагийн асуудал | 2025-2026 оны хаврын улиралд 40 хувиас илүү гарсан цагийг багшид оноох саналыг бүрэлдэхүүн, салбар сургуулиуд нэгтгэж СХЧБГазарт хүргүүлэн, дараагийн ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр шийдвэрлэв. |
| 9 | Бусад асуудал
|
Бусад асуудалд хэлэлцсэн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
a. Цагаан сарын өмнөх даваа, мягмар гаргууд буюу 2 дугаар сарын 16, 17-ны өдрүүдийн хичээлийг цахимаар орохоор шийдвэрлэв. b. Удирдах зөвлөлийн дэргэдэх Аудитор С.Энхзаяаг ректорын зөвлөлийн гишүүдэд танилцуулав. c. МУИС-ийн Вэб сайтыг шинэчлэн сайжруулах ажлыг холбогдох хүмүүст үүрэг болгов. d. Удирдах зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу 2025-2026 оны хаврын улиралд сургалтын орлого нэмэгдүүлэх, идэвхгүй оюутнуудаа идэвхжүүлэх, зардал хэмнэх үүргийг захирлуудад өгөв. e. 2026 оны ажлын төлөвлөгөөндөө шинээр санаачилж хийх ажлуудаа тусган оруулахыг захирал, дарга нарт үүрэг болгов. |
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

