Хайж байна...

Ректорын зөвлөлийн хуралдаан боллоо

Share Button
2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар хурал
Хэлэлцсэн асуудал Шийдвэр
1 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улиралд “Магистрант, докторантыг сургалт, судалгааны, захиргааны туслахаар ажиллуулах хяналтын тоо тогтоох” тухай 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улиралд Магистрант, докторантыг сургалт, судалгааны, захиргааны туслахаар ажиллуулах хяналтын тоо тогтоохоор шийдвэрлэв.
2 ШУТУБПаркийн бүтэц, орон тоо, ажлын байрны тодорхойлолтын товч танилцуулга Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн “Технологи, инновацын төв” болон “Гэр лаб”- ажилчдын орон тоог ШУТПаркаас оруулж ирсэн саналаар батлахаар шийдвэрлэв.
3 Судалгаа хөгжүүлэлт, хамтын ажиллагааны газрын орон тооны өөрчлөлт Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректорын харьяан дахь Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газрын гадаад багш, оюутны тодорхойлолт хариуцсан мэргэжилтний орон тоог Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректорын харьяан дахь Хамтын ажиллагааны газар луу ажил үүргийн хамт шилжүүлэхийг дэмжин батлахаар шийдвэрлэв.
4 ШУТСан болон МУИС-ийн дотоодын санхүүжилттэй амжилтгүй хэрэгжсэн төслийн талаар МУИС-ийн санхүүжилттэй, хаагдаагүй төслийн удирдагч нартай шинэчилсэн гэрээ хийж, зохих боломжуудаар төслийг хаахыг болон төслөө хаахгүй, холбогдохгүй байгаа төслийн удирдагч нарт хуулийн дагуу хариуцлага оногдуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
5 Экологийн боловсролын төвийн эрхлэгчийн албан тушаалын цалингийн тухай Экологийн боловсролын төвийн эрхлэгчийн албан тушаалын цалингийн шатлалыг ГА 5-аас ГА 6 шатлал руу шилжүүлэхийг дэмжихээр шийдвэрлэв.

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар