Хайж байна...

120 оюутан COP17 – Залуучуудын загвар хуралдаанд оролцохоор шалгарлаа

Share Button

COP17 цөлжилт, газрын доройтлын асуудалд залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал санаачилгыг дэмжих зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, “Уур амьсгалын амлалт-2” төслийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Их Сургууль “COP17-Залуучуудын загвар хуралдаан”-ыг зохион байгуулах гэж байна.

Тус хуралдаанд оролцох эхний 120 оюутан, залуусыг шалгаруулж, албан ёсны бэлтгэл сургалтад хамруулахаар ажиллаж байна. Сургалт нь 3 модуль бүхий цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, олон улсын байгаль орчны бодлогын ойлголт болон хэлэлцээний ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ. Цахим сургалтын 3 модуль нь дараах агуулгаар зохион байгуулагдана. Үүнд:

  • 1-р модульд НҮБ-ын Риогийн Конвенциуд болох:
    • Цөлжилттэй тэмцэх конвенци;
    • Уур амьсгалын өөрчлөлтийн конвенци;
    • Биологийн төрөл зүйлийн конвенци зэргийг судлах бөгөөд цөлжилт, газрын доройтол болон Талуудын Бага Хурлын үйл явц, хэлэлцээр хийх арга замуудыг судална.
    • 2-р модульд уур амьсгалын санхүүжилт ба ногоон эдийн засаг, газрын доройтол, цөлжилтийн эсрэг бодлогуудыг авч үзнэ.
    • 3-р модульд цөлжилт ба жендерийн уялдаа, дээд хэмжээний уулзалтад тэгш оролцоог хангах асуудалд төвлөрнө.

Сургалтад хамрагдсанаар оролцогчид олон улсын бодлогын хэлэлцээний суурь ойлголт, аналитик сэтгэлгээ, багийн ажиллагаа болон дипломат харилцааны чадварыг эзэмшин, COP17 Залуучуудын Загвар Хуралдаанд бэлтгэгдсэн төлөөлөгчийн түвшинд оролцох юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар