Хайж байна...

“Шинэ багшийг чиглүүлэх сургалт” боллоо

Share Button

МУИС-ийн Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төвөөс улирал бүр зохион байгуулдаг “Шинэ багшийг чиглүүлэх сургалт” өнөөдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр боллоо.

Тус сургалт нь МУИС-д шинээр орсон үндсэн багш нарт их сургуулийн эрхэм зорилго, онцлог соёл, ёс зүйн хэм хэмжээ, үр дүнд суурилсан боловсролын зарчмуудыг танилцуулахын зэрэгцээ харилцан мэдээлэл солилцох замаар шинэ багш нарт тулгамдаж буй сургалт, судалгааны сорилт, боломжийг тодорхойлж, тэдний академик хөгжлийг дэмжих зорилготой юм.

Сургалтын хүрээнд профессор багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, байгууллагын бүтэц, зохион байгуулалт, эрдэм шинжилгээ, төсөл хөтөлбөр, сургалтын хөтөлбөр, сургалтын үйл ажиллагаа, SISi сургалт удирдлагын мэдээллийн системийн хэрэглээ, тэгш хамран сургах, хичээлийн тохируулгын талаарх мэдээллийг өглөө.

Энэ удаагийн сургалтад МУИС-ийн дөрвөн бүрэлдэхүүн /ШУС, ИТС, МТЭС, ХЗС/ сургуульд шинээр орсон 10 багш хамрагдав.

МУИС-ийн Эрдмийн хамт олны гишүүн болсон шинэ багш нартаа амжилт хүсье.

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар