Патентийн сургалт боллоо

Share Button

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА (ДОӨБ)-аас зохион байгуулсан  “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ТУРШИЛТ, ЗОХИОН БҮТЭЭХ АЖИЛД ПАТЕНТИЙН МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ НЬ”  сэдэвт сургалт 04 сарын 15-17-ны өдрүүдэд  Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль дээр боллоо.  Сургалтанд БШУЯ, ШУТС, ШУА, АУХ, ШУТИС, МУИС, ЭМШУИС, НЭМҮТ, УАУШУҮН, ХААИС, ҮХААЯ-ны Экстэншн төв, Армоно, Эрчим, ХААШҮН,  Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид оролцсон юм.

905347_10151328114075957_77280475_o

Женев хотод төвтэй Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын (ДОӨБ) Патентийн Мэдээллийн Хэсгийн дарга ноён Луц Майлэндэр “Оюуны өмчийг хамгаалах замаар инновацийг хөхиүлэн дэмжих нь”,  Патентийн мэдээллийн хайлт, Бизнес болон эрдмийн хүрээнийхэнд патентийн мэдээллийг хүргэх ашиг тус” , “ДОӨБ-ын Технологи ба инновацийг дэмжих төвийн (TISC) төсөл, (ARDI) болон Мэргэжлийн патентийн мэдээллийн хүртээмжийн (ASPI) Хөтөлбөрүүд” , “Хамгаалалтын хугацаа ба хүчин төгөлдөр байдал:  Патентийн бүл ба эрх зүйн байдал”  зэрэг сэдвээр дэлгэрэнгүй лекц уншсан юм. Зуун хүнийг хамарсан сэртифекат олгох энэхүү сургалтыг  мэдлэг мэдээлэл өгсөн, бодит үзүүлэн, дасгал ажил хийлгэснээрээ сонирхолтой төдийгүй үр дүнтэй сайхан сургалт болж өнгөрлөө гэж сургалтанд хамрагдсан судлаачид хэлж байлаа.

902405_10151328114310957_45477517_o

906939_10151328114180957_735689380_o

 

 

лекцийн материал татаж авах

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар