Хайж байна...

Санхүү бүртгэлийн газар | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

САНХҮҮ БҮРТГЭЛИЙН ГАЗАР

 

Ажлын байрны нэр: АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧ

 

Орон тоо: 1 /үндсэн /

Гүйцэтгэх чиг үүрэг:

  • Байгуулагын жилийн төсвийн төлөвлөгөөний саналыг боловсруулж, батлуулах, зориулалтын дагуу хуваарилан зарцуулах;
  • Байгууллагын тайлант хугацааны нягтлан бодох бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, холбогдох хууль тогтоомж, байгууллагын НББ-ын бодлого, журмын дагуу хөтлөн явуулах;
  • Нягтлан бодох бүртгэлийн удирдлага, зохион байгуулалтыг хэрэгжүүлж, нягтлан бодох бүртгэлд тулгуурлан санхүүгийн тайлан, тодруулга гаргах ажлыг гүйцэтгэж, шаардлагатай бүх төрлийн тайланг гаргах, тайланд шинжилгээ хийх, мөнгөн урсгалыг удирдах, төсвийн зарцуулалт, дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавих;
  • Бусад.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Нягтлан бодох бүртгэл

Мэргэшил: Мэргэшсэн нягтлан бодогч бол давуу тал болно

Туршлага: Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласантрушлагатай

Ур чадвар:

  • Компьютерын болон оффисын тоног төхөөрөмж, технологи сайн эзэмшсэн байх, санхүүгийн программ дээр ажиллах чадвартай;
  • Санхүү, төсвийн проргамм дээр ажиллах чадвартай;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Хариуцлага хүлээх чадвартай;
  • Мэргэжлийн ёс зүйтэй.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • НДШ төлөлтийн лавлагаа
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 6 сард авхуулсан байх)

Бүртгэл: 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 12:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210/203 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1131/ 1133/ 1135/ 1139

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар