МУИС болон Япон улсын Васеда их сургуулийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2025 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.
Ерөнхий мэдээлэл:
Нэр дэвшүүлэхтэй холбоотой мэдээллийг энд дарж харна уу.
Өргөдлийн маягттай холбоотой ерөнхий мэдээллийг энд дарж харна уу.
Шаардлага:
Бакалаврын түвшний суралцагч
- МУИС-ийн өдрийн ангийн бакалаврын түвшний, хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан, төгсөх болзол хангаагүй, идэвхтэй суралцаж буй суралцагч байх
- Голч оноо 3.0 буюу түүнээс дээш
- Хэлний шаардлага:
- Англи хэлний хөтөлбөрт суралцах бол IETLS 6.0, эсвэл TOEFL iBT 80 болон түүнээс дээш байх,
- Япон хэлний хөтөлбөрт суралцах бол JLPT N1 эсвэл түүнээс дээш
Ахисан түвшний суралцагч
- МУИС-д амжилттай суралцаж байгаа төгсөх болзол хангаагүй өдрийн ангийн суралцагч байх
- Голч оноо 3.0 буюу түүнээс дээш
- Англи хэлний хөтөлбөрт суралцах бол IETLS 6.0, эсвэл TOEFL iBT 80 болон түүнээс дээш байх,
- Япон хэлний хөтөлбөрт суралцах бол JLPT N1 эсвэл түүнээс дээш
- Зарим ахисан түвшний хөтөлбөрүүдэд өргөдөл гаргахаас өмнө тухайн судалгааг удирдах удирдагчаас зөвшөөрөл авахыг шаарддаг. Иймээс шаардлага бүрийг сайтар шалгаж, мөн Судлаачийн мэдээллийн сан эсвэл удирдагч багш нарын жагсаалт-аас холбоо барих мэдээллийг лавлаж харна уу.
Бүрдүүлэх материалын жагсаалтыг энд дарж харна уу.
Нэр дэвшүүлэхэд шаардлагатай материал
- Сургуулийн тодорхойлолт /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Албан ёсны дүнгийн хуулбар /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Гадаад паспортын хуулбар (тэгш, тод, гаднын биет тусаагүй сканердсан, хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
- Хэлний шаардлага хангасан гэрчилгээний хуулбар
- Сүүлийн 6 сард авхуулсан цээж зураг (JPG, PNG өргөтгөлтэй)
- Солилцооны хөтөлбөрт нэр дэвшүүлэх албан бичиг /ОХГ-аас олгоно/
Нэр дэвшүүлсний дараа онлайн өргөдлийн маягт бөглөхөд бүрдүүлэх материал:
- Тодорхойлох захидал – загварыг эндээс татна уу (ОХГ-аас нэр дэвшүүлсний дараа бөглүүлж илгээнэ)
- Сурал төлөвлөгөө болон сургалтын төлөвлөгөө Англи эсвэл Япон хэл дээр байна. Загварын эндээс татна уу (ОХГ-аас нэр дэвшүүлсний дараа бөглүүлж илгээнэ)
- Солилцооны оюутантай хийх гэрээ – загварыг эндээс татна уу (ОХГ-аас нэр дэвшүүлсний дараа бөглүүлж илгээнэ)
- Санхүүгийн баталгаа
- 2 улирал суралцах бол 1,440,000 йен
- 1 улирал суралцах бол 720,000 йенийн баталгаа гаргана
- Хэрэв санхүүгийн баталгааг өргөдөл гаргагчаас өөр хүн /эцэг эх/ гаргах бол дараах баталгаанд гарын үсэг зуран баталгаажуулна татах
- Суралцаж буй сургуулиас олгох дэмжих захидлын загварыг эндээс татна уу.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
- Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэнд эх хувиар ирүүлнэ.
- 1 багц pdf өргөтгөлтэй файл болгон studentaffairs@num.edu.mnхаягт 2026 оны 02 сарын 27-ны өдрийн 11:00 цагаас өмнө илгээнэ.
- Бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.
Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.
Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа
БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520
БАГШ, ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

