Хайж байна...

Физикийн тэнхим | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ

ФИЗИКИЙН ТЭНХИМ

 

   АЖЛЫН БАЙРНЫ НЭР:  ЛАБОРАНТ /дедактик, оптик, ахисан түвшин/

ОРОН ТОО: 1 /үндсэн/

ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ:

  1. Хариуцсан ажлын хүрээнд мөрдөгдөх хууль, дүрэм, журам, тушаал шийдвэрийг мөрдөж ажиллах;
  2. Хариуцсан лабораторийн тоног төхөөрөмж багаж хэрэгсэл, эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хариуцах;
  3. Хичээлд хэрэглэгдэх багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, урвалж бодис зэргийг бэлэн байлгах, сургалтад туслах;
  4. Хариуцсан лабораторийн аюулгүй нөхцөлийг хангах, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг сахих, сахиулах.

БОЛОВСРОЛ: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх

МЭРГЭЖИЛ: Физик Электроник , физикийн багш

УР ЧАДВАР: Багаар ажиллах, оюутанд  зөвлөх, тоног төхөөрөмж багаж хэрэгсэл харьцах чадвартай байх;

ТУРШЛАГА: Шаардахгүй

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Урьд ажил эрхэлж байсан бол НДШ төлөлтийн лавлагаа
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 2026 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1139

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар