Хайж байна...

COP17-Залуучуудын загвар хуралдааны Ханын илтгэлийн хэсэгт оролцохыг урьж байна

Share Button

Залуу судлаач таныг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Уур амьсгалын амлалт-2” төслийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Их Сургуулиас зохион байгуулж буй СОР17 – Залуучуудын загвар хуралдааны үйл ажиллагаанд оролцохыг урьж байна.

Энэхүү загвар хуралдаан цөлжилт, газрын доройтлын асуудалд залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал санаачилгыг дэмжих, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг олгох, олон улсын дипломат харилцаа, хэлэлцээрийн явцыг бодитоор ойлгуулах зорилготой бөгөөд судалгаа шинжилгээний ажил хийж буй залууст өөрийн бүтээлээ ханын илтгэлээр дамжуулан олон нийтэд танилцуулах боломжийг олгож байна.

 

Хамрах хүрээ: Цөлжилт, газрын доройтол болон эдгээрийн нийгэм, эдийн засгийн үр дагаврын чиглэлээр судалгаа хийж буй залуу судлаачид.

Материал хүлээн авах:

Материал: Судалгааны илтгэлийн хураангуй (300-350 үг)

Хугацаа: 2026.02.28-ны 17:00 цаг хүртэл

Илгээх хаяг: misheel.e@num.edu.mn

Бид таны судалгааны ажлыг хүлээж авахдаа таатай байх болно.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар