Хайж байна...

Эндаумент сан | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ЭНДАУМЕНТ САН

Ажлын байрны нэр: Гүйцэтгэх захирал

 

Орон тоо: 1 /үндсэн /

Гүйцэтгэх чиг үүрэг:

  • МУИС-ийн Удирдах зөвлөлөөс баталсан хөрөнгө татах, хөрөнгө оруулах стратегийг хэрэгжүүлэх;
  • Хөрөнгө оруулалтын үр ашгийг тогтмол үнэлэх, нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
  • Хөрөнгө оруулалтын эрсдэлийг үнэлгээг тогтмол хийх, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх;
  • Түнш, донор болон санхүүгийн байгууллагатай харилцаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх;
  • Эндаумент сангийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
  • Ил тод, хяналттай, сайн засаглалын зарчмыг мөрдөх;
  • Бусад.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Магистр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Санхүү, бизнесийн удирдлага, эдийн засаг

Туршлага:

  • Удирдах албан тушаалд 10 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;
  • Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр удирдах ажил хийж байсан бол давуу тал болно.
  • Хөрөнгө оруулалтын бодлого, сангийн удирдлагын чиглэлээр туршлагатай байх;

Ур чадвар:

  • Стратегийн бодлого боловсруулах;
  • Санхүүгийн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ;
  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, төслийн удирдлага;
  • Удирдан зохион байгуулах;
  • Аль нэг гадаад хэлний өндөр түвшний мэдлэгтэй байх.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • НДШ төлөлтийн лавлагаа
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 6 сард авхуулсан байх)

Бүртгэл: 2026 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 3 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1130, 99192244

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар