Хайж байна...

Бодлогын судалгааны лаборатори | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бизнесийн сургууль

Бодлогын судалгааны лаборатори

 

Ажлын байрны нэр: Мэргэжилтэн

Орон тоо: 1 /үндсэн/

Гүйцэтгэх үүрэг: МУИС-ийн Бодлогын судалгааны лабораторийн удирдлагаас өгсөн зааврын дагуу ажлыг гүйцэтгэж, лабораториос хэрэгжүүлэх нийгэм, хүмүүнлэгийн салбарын судалгааны төслүүдийн хэрэгжилтийг хангах, төслүүдэд мэргэжлийн экспертиз хийлгэх, мэргэжлийн экспертүүдийг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх болон Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Мэргэжил: Бизнесийн удирдлага, эдийн засаг, эрх зүй ахисан түвшний судалгаа шинжилгээний ажлын дадлага туршлагатай байх

Мэргэшил: Санхүү, менежмент, нягтлан бодох бүртгэл, олон улсын худалдаа, эконометриксийн чиглэлээр мэргэшсэн.

Туршлага: Судалгаа шинжилгээний ажил хийж байсан туршлагатай бол давуу тал болно.

Ур чадвар:

  • Монгол болон англи хэлний албан хэрэг бичиг хөтлөлтийн ур чадвар эзэмшсэн байх
  • Ахисан түвшний санхүү, эдийн засгийн чиглэлийн судалгааны программ дээр ажилладаг байх нь давуу тал болно.
  • Компьютерын өргөн хэрэглээний болон санхүүгийн программыг бүрэн эзэмшсэн байх

Тусгай шаардлага:

  • Судалгаа, шинжилгээ болон төслийн чиглэлээр зохих түвшний мэдлэгтэй байх;
  • Төр, улсын болон байгууллага, иргэдийн нууцыг хадгалах;
  • Судалгааны ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах;
  • Ашиг, сонирхлын болон ёс зүйн зөрчилгүй байх
  • Харилцааны соёлтой байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллага)
  • Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 2026 оны 03 дугаар сарын 04-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №203 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1135

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар