Хайж байна...

Химийн тэнхим | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 
ХИМИЙН ТЭНХИМ
АЖЛЫН БАЙРНЫ НЭР: Лаборант
ОРОН ТОО: 3
ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ:
  1. Хариуцсан лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хариуцах;
  2. Хичээлд хэрэглэгдэх багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, урвалж бодис зэргийг бэлэн байлгах, сургалтад туслах;
  3. Хариуцсан лабораторийн аюулгүй нөхцөлийг хангах, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг сахих, сахиулах
БОЛОВСРОЛ: Дээд, бакалавр
МЭРГЭЖИЛ: Химич
Мэргэшил: Хими
УР ЧАДВАР:
  • Химийн үндсэн суурь мэдлэгтэй, химийн бодис урвалж хадгалах, бэлтгэх туршлагатай
  • Лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг ажиллуулах, хэмжилт хийх, туршилт сорилт хийх чадвартай байх;
  • Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Ачаалал даах чадвартай байх;
  • Хариуцлагатай, шуурхай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх
ТУРШЛАГА: Химийн лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг ажиллуулах, хэмжилт, туршилт, сорил хийх, бодис урвалжтай ажиллаж байсан бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар /Урьд ажил эрхэлж байсан бол НДШ төлөлтийн лавлагаа/
  • Ажил байдлын тодорхойлолт
Бүртгэл: 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1139
Захиргаа, хүний нөөцийн газар
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар