Япон Улсын Mitsubishi UFJ сангийн нэрэмжит тэтгэлэг нь хоёр улс хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд суралцагчдын идэвх санаачилгыг нэмэгдүүлж, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.
Энэ тэтгэлгийг 2014 оноос эхлэн тасралтгүй жил бүр олгож байгаа бөгөөд нийт 146 суралцагч хамрагдсан байна.

2025-2026 оны хичээлийн жилийн 11 дүгээр сард зарлагдсан тус тэтгэлэгт 6 суралцагч шалгарч, тэтгэлгийн батламжийг 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гардуулан өгөв.

Тэтгэлэг гардуулах ёслолд Оюутны хөгжлийн газрын дарга Д-р. Б.Цэцэнцолмон, ахлах мэргэжилтэн Х.Туяацэцэг нар оролцож тэтгэлгийн эздэд баяр хүргэж, сурлагын амжилт хүслээ.

Тэтгэлгийн эзэд Япон Улсын Mitsubishi UFJ санд талархлын мэндчилгээ дэвшүүлснийг доорх холбоосоор орж үзнэ үү.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

