“Цэцээ Гүн” Ротаракт клуб нь Олон Улсын Ротари хөдөлгөөний Монгол Улс дахь салбар бөгөөд 2013 оноос хойш шашны бус, ашгийн бус, төрийн бус байгууллага хэлбэрээр энхтайван, хямрал зохицуулалт; өвчний эмчилгээ, оношилгоо; боловсрол, бичиг үсэг тайлагдалт; эх, хүүхдийн эрүүл мэнд; эдийн засаг, бүс нутгийн хөгжлийг дэмжих; ус, эрүүл ахуй болон хүрээлэн буй орчныг хамгаалах гэсэн үндсэн долоон чиглэлийн дагуу манлайлагч залуусыг нэгтгэн үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсаар ирсэн.
“Цэцээ Гүн” Ротаракт клубийн нэрийн гол төсөл болох “Хүн бүр сурах эрхтэй” төслөө бид 2015 оноос эхлэн хэрэгжүүлж, 50 оюутанд 68 сая төгрөгийн сургалтын тэтгэлгийг олгосон байна.
Хөтөлбөрийн удирдамжтай танилцаж, бүртгүүлнэ үү.
ЦЭЦЭЭ ГҮН РОТАРАКТ КЛУБ,
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

