Хайж байна...

Хаан банкны төв оффистой танилцах аялал зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн Оюутны хөгжлийн газраас суралцагчдыг аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны бодит орчин, үйл ажиллагаа, үйлчилгээтэй танилцуулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор байгууллагатай танилцах аяллыг тогтмол зохион байгуулдаг.

Энэ хүрээнд Хаан банк болон Зориг сантай хамтран 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр банк, санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулан ХААН Банкны төв оффистой танилцах аяллыг амжилттай зохион байгууллаа. 

Аяллын үеэр оюутнууд ХААН Банкны бүтэц, үйл ажиллагаа, банкны үйлчилгээний бодит орчинтой танилцаж, банкны салбар дахь суурь ажлын байр, цалинтай дадлагын хөтөлбөр, ярилцлагад бэлтгэхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл авлаа. Мөн оролцогчдын сонирхсон асуултад хариулах Q&A хэлэлцүүлэг өрнөж, банкны үйл ажиллагаа, карьер хөгжлийн боломжийн талаар бодит мэдээлэл авах боломж бүрдсэн юм.

Арга хэмжээний төгсгөлд оролцогчид дурсгалын зураг татуулахын зэрэгцээ байгууллагын ажлын орчин, соёлтой танилцаж, ирээдүйн карьерын боломжийн талаар илүү тодорхой ойлголттой болж өндөрлөлөө.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар