Хайж байна...

Хангамж үйлчилгээний газар | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

 ХАНГАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР 

 

Ажлын байрны нэр: БАРИЛГЫН ИНЖЕНЕР

 

Орон тоо: 1

Гүйцэтгэх чиг үүрэг: Их сургуулийн барилга байгууламжийн ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах, барилгын төлөв байдалд үзлэг хийж, аюулгүй байдлыг тодорхойлох, шинэ барилга байгууламж төлөвлөх, их болон урсгал засварын төлөвлөгөө боловсруулах, ажлын төсөв зохиох батлуулах, засварын ажлын явц, чанар, төсөвт өртөгт хяналт тавьж, доголдлыг арилгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг хангуулж, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш

Мэргэжил: Барилгын инженер, архитектор

Мэргэшил: Зэрэгтэй төсөвчин

Туршлага: Мэргэжлээрээ ажиллаж байсан

Ур чадвар:

  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, шуурхай байх;
  • Багаар ажиллах, өөрийгөө тогтмол хөгжүүлэх;
  • Компьютерын өргөн хэрэглээний программууд болон интернэтийн орчинд ажиллах;
  • Ачаалал даах чадвартай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Харилцааны өндөр соёлтой, бүтээлч сэтгэлгээтэй байх;
  • Орчин үеийн дэвшилтэт технологийг цаг алдалгүй суралцаж ажилдаа нэвтрүүлэн ажиллах чадвартай байх;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • НДШ төлөлтийн лавлагаа
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 6 сард авхуулсан байх)

Бүртгэл: 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1133

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар