МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ЭЛЕКТРОНИКИЙН СУРГУУЛЬ
ЭЛЕКТРОНИК, ХОЛБООНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМ
Ажлын байрны нэр: Лабораторийн сургагч
Орон тоо: 1
Гүйцэтгэх чиг үүрэг:
- Лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллаж аюулгүй ажиллагааны нөхцөлийг хангаж сахиулах;
- Лабораторийн хичээлд шаардлагатай багаж тоног төхөөрөмж, деталь зэргийг бэлэн байлгах;
- Лабораторийн хичээлийг лекцийн багшийн удирдлага, зааврын дагуу удирдан явуулах;
- Суралцагчийн лабораторийн гүйцэтгэлийн тайланг шалгаж үнэлгээ өгөх;
- Суралцагчийн багаж, тоног төхөөрөмжтэй ажиллах, хэмжилт хийх, туршилт хийх, үр дүнгээ боловсруулах, бие даан ажиллах чадваруудыг сайжруулах.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш
Мэргэжил: Компьютерын сүлжээ, Холбооны технологи болон ижил төстэй хөтөлбөр
Мэргэшил: Компьютерын сүлжээ
Туршлага: Шаардахгүй
Ур чадвар:
- Лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засах чадвартай;
- Компьютерын өргөн хэрэглээний программууд болон интернэт орчинд ажиллах чадвартай;
- Сургалтад ашиглагдаг тоног төхөөрөмжтэй ажиллах чадвартай байх,
- Гадаад хэлийг мэргэжлийн орчинд ашиглах чадвартай;
- Багаар ажиллах чадвартай;
- Бие даан суралцах чадвартай;
- Харилцааны ур чадвартай
Бусад нэмэлт шаардлага:
- Мэдээллийн аюулгүй байдлын мэргэшил дээшлүүлсэн сертификаттай бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- НДШ төлөлтийн лавлагаа
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 6 сард авхуулсан байх)
Бүртгэл: 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1133
Захиргаа, хүний нөөцийн газар

