Хайж байна...

Багшийн хөгжлийн төвүүд туршлага судаллаа

Share Button

МУИС-ийн Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төвд 2026 оны гуравдугаар сарын 24-ний өдөр төрийн өмчит болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын багшийн хөгжлийн төвүүдийн төлөөлөл зочлон туршлага судаллаа.

Энэхүү үйл ажиллагаа нь Багшийн хөгжлийг дэмжих манлайлал нийгэмлэг (TDLA)-ийн санаачилгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд багшийн хөгжлийн төвүүдийн шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна.

Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид МУИС-ийн Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв, Дижитал профессор студитэй танилцаж, багшийн хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл авлаа

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар