Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамнаас Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR)-өөс 2026–2027 оны хичээлийн жилд зарласан тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээлэл өгөх өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Тус өдөрлөгөөр Энэтхэгийн их, дээд сургууль, судалгааны хүрээлэнгүүдэд суралцах боломж, тэтгэлгийн нөхцөл, бүртгэлийн журам болон бусад холбогдох мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулна.
Өдөрлөг 2026 оны 4 дүгээр сарын 03-ны Баасан гарагийн 10:00 цагт Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоот хурлын өрөөнд болно.
Нээлттэй хөтөлбөрүүд:
- Дипломын сургалт
- Бакалаврын түвшний хөтөлбөр
- Магистрын түвшний хөтөлбөр
- Докторын (Ph.D.) хөтөлбөр
Оюутан, суралцагчид, багш, ажилтан та бүхнийг тус өдөрлөгт идэвхтэй оролцохыг урьж байна.


