МУИС-ийн Боловсрол судлалын тэнхимээс зохион байгуулсан их семинарт БСҮХ-ийн доктор, профессор С.Санжаабадам, БҮТ, ҮСХ-гийн ахлах мэргэжилтэн Д.Цэцэгдэлгэр нар “PISA 2025 үнэлгээгээр Монгол Улсын суралцагчдын гүйцэтгэл, нөлөөлж байгаа хүчин зүйлс, ерөнхий дүр төрх” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.



Энэхүү семинар нь манай ерөнхий боловсролын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, олон улсын стандартад нийцүүлэн сургалтын агуулга, арга зүйг сайжруулах талаар эрдэмтэн багш нар санал бодлоо солилцсон үр дүнтэй арга хэмжээ болсон юм.

