“ИДЭР ОЮУНЫ УНДРАА” тэтгэлгээр дамжуулан байгалийн шинжлэх ухаан, инженер техникийн салбарт суралцагч оюутнуудад дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжин урамшуулах, ирээдүйд шинжлэх ухааны салбарын үнэ цэнийг сурталчлан таниулах зорилготой юм.


Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг МУИС-ийн Байгалийн шинжлэх ухаан, инженер техникийн салбарын бакалаврын 3, 4 дүгээр түвшний нийт суралцагчдын дунд зарласнаас 26 суралцагч хүсэлт ирүүлэв. Эдгээрээс БУС-ын Газарзүй хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч П.Лхагважаргал, Биологи хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч Э.Эгшиглэн, Физик хөтөлбөрийн 4-р түвшний суралцагч Г.Намуун, Б.Мөнгөнсолонго, Инженер, технологийн сургуулийн Цөмийн инженерчлэл хөтөлбөрийн 4-р түвшний суралцагч Д.Тэнгис, Химийн инженерчлэл хөтөлбөрийн 4-р түвшний суралцагч А.Мөнхболд нар шаардлага хангаж тэтгэлгийн эздээр тодорлоо.

Тэтгэлгийн батламжийг МУИС-ийн Ректор Б.Очирхуяг, УИХ-ын гишүүн А.Ундраа нар гардуулан өгч тэтгэлгийн эздэд баяр хүргэж, цаашдын судалгаа эрдмийн үйлст амжилт хүслээ.
УИХ ГИШҮҮН А. УНДРААГИЙН АЖЛЫН АЛБА,
МУИС-ИЙН ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР







