Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу өнөөдөр /2026.03.26/ 16:00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор дадлага сургуулийг зохион байгууллаа.



Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дуугарах үед МУИС-ийн бүх хичээлийн болон дотуур байр, Багш, оюутны хөгжлийн төв, Номын сан, Монгол-Япон төв доторх хөдөлгөөнийг хязгаарлаж баруун гарын дүрэм баримтлан байрнаас аюулгүй цэгт цугларч Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллахын ач холбогдлын тухай товч мэдээлэл өгснөөр энэ удаагийн дадлага сургуулилт амжилттай боллоо.








