Хайж байна...

МУИС-ийн Ёс зүйн хороо | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

МУИС-ийн ЁС ЗҮЙН ХОРОО

 

Ажлын байрны нэр: Ёс зүйн хорооны Ажлын албаны нарийн бичгийн дарга

 

Орон тоо: 1 /үндсэн /

Гүйцэтгэх чиг үүрэг:

  • МУИС-ийн Ёс зүйн хороондл ирсэн өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, бүрдүүлбэр хангуулж, Ёс зүйн хорооны даргад танилцуулах, Ёс зүйн хорооны хурлыг зохион байгуулах, бэлтгэл хангах, зарлан хуралдуулах товыг мэдэгдэх.
  • МУИС-ийн багш, ажилтан, суралцагчдын ёс зүйн дүрмийг сурталчлах, таниулах,
  • МУИС-ийн Ёс зүйн хорооны тайлан, тооцоо, үйл ажиллагааны нэгдсэн тайлан гаргах, өдөр тутмын албан хэрэг хөтлөлтийг холбогдох хууль дүрэм, журам, заавар, стандартын дагуу алдаагүй үнэн зөв хөтлөх.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Эрх зүй

Мэргэшил: Шаардахгүй

Туршлага: Шаардахгүй

Ур чадвар:

  • Монгол хэл бичгээр найруулан бичих чадвартай,
  • Албан бичиг баримт боловсруулах чадвартай,
  • Компьютерын хэрэглээний программуудыг дунд болон ахисан түвшинд эзэмшсэн байх,
  • Аль нэг гадаад хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно,
  • Ёс зүйтэй, ажлын шаардлагаар олж авсан байгууллага болон хувь хүний талаарх мэдээллийн нууцыг хадгалах

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • НДШ төлөлтийн лавлагаа
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 6 сард авхуулсан байх)

Бүртгэл: 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 12:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1131/ 1133/ 1135/ 1139

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар