МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН ГАЗАР
Ажлын байрны нэр: Мэдээллийн системийн мэргэжилтэн
Орон тоо: 1 /үндсэн/
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
Мэргэжил: Программ хангамжийн инженер, мэдээллийн технологи, компьютерийн ухааны чиглэл
Мэргэшил: Программ хангамжийн инженер, мэдээллийн технологи, компьютерийн ухааны чиглэл
Туршлага:
- Мэдээллийн системийн хөгжүүлэлтэд оролцож, өгөгдлийн сантай ажиллаж байсан туршлагатай
Ур чадвар:
- Компьютерийн инженер, программ хангамж, систем хөгжүүлэгчээр ажиллах чадвартай
- Өгөгдлийн сангийн программчлал MSSQL сервер, Java script, Dot net, web хөгжүүлэх мэдлэг, чадвартай байх.
- Системийн код, өгөгдлийн сан, мэдээллийн нууцлалыг сайтар сахих чадвартай байх
- Уян хатан дасан зохицох чадвартай байх
- Багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх
- Хариуцлагатай, шуурхай, цагийг үр бүтээлтэй ашигладаг байх
- Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
Гүйцэтгэх үүрэг: Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг.
Ажлын байрны нэр: Сүлжээний мэргэжилтэн
Орон тоо: 1 /түр/
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
Мэргэжил: Компьютерийн сүлжээ, холбооны чиглэл
Мэргэшил: Компьютерийн сүлжээ, холбооны чиглэл
Ур чадвар:
- Сүлжээ, холбооны техникийн мэргэжлийн зөвлөгөө өгөх чадвартай.
- Сүлжээний зохион байгуулалт, серверийг техникийн тоног төхөөрөмж ба программ хангамжийн мэдлэг эзэмшсэн.
- Windows and Linux сервер дээрх серверүүдтэй ажиллах чадвартай.
- Сүлжээний менежмент хийх болон аюулгүй байдлыг хамгаалах мэргэжлийн чадвартай.
- Уян хатан дасан зохицох чадвартай байх
- Багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх
- Хариуцлагатай, шуурхай, цагийг үр бүтээлтэй ашигладаг байх
- Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
Гүйцэтгэх үүрэг: Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллага)
- Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл: 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №203 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1135
Захиргаа, хүний нөөцийн газар

